Монгол Улсад COVID-19 -ийн батлагдсан тохиолдол 16 боллоо
2020/04/08

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Европ тивд, Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 34 мянга давсан гэдгийг мэдээлжээ. БНСУ-д өвчлөл буурч байгаа боловч залуус цэнгээний газарт олноор цугларч буй тул өвчлөл ихээр нэмэгдэх эрсдэл үүсч байгаа аж. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.04.07-ны өдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс вирус илрээгүй. Харин нэг хүнээс COVID-19 вирус илэрлээ. Уг иргэн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирж ганцаараа тусгаарлагдсан. Анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарсан ч дөрөвдүгээр сарын 7-8-ны давтан шинжилгээгээр эерэг хариу гарч вирус илэрсэн. Ингээд нийт Монгол Улсад батлагдсан тохиолдол 16 боллоо" гэж мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404