Д.Эрдэнэбат: ЗГ цогц арга хэмжээ авч байгаа гэж үзэх боломжгүй
2020/04/07

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Засгийн газар долоон хуулийн өөрчлөлт оруулах цаг зуурын арга хэмжээ авч байна гэж би ойлгосон. Цогц арга хэмжээ авахдаа төсвийн тодотгол, мөнгөний бодлогын асуудал оруулж ирээгүй бол үүнийг цогц арга хэмжээ гэж үзэх боломжгүй. Энэ долоон шийдвэр дотроос ганцхан зүйл сонсогдож байгаа нь хүүхдийн мөнгөний 10 мянган төгрөг. Бусад нь эдийн засгийн хямралаас гарахад ард иргэдэд мэдрэгдэхүйц дэмжлэг огт харагдахгүй байна. Орлого байхгүй бол НДШ, ХАОАТ гэдэг зүйл байхгүй. Иргэд орлогогүй болж, ААН-үүд нь дампуурах шинжтэй болчихлоо. Ийм үед Засгийн газар хариуцлагагүй хандаж болохгүй. Анхаарах гол зүйл бол экспортын орлогын асуудал.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404