О.Баасанхүү: МАХН хийрхлээ больчихвол дэмжээд орно
2020/04/07

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

-Би ипотекийн зээлийг бууруулах, тэглэх асуудлаар сонгуульд оролцох улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар санал тавьж байгаа. Хэрвээ миний энэ саналыг дэмжвэл би тухайн намаас нэр дэвшихээ хэлсэн. Гэтэл намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Өөрөө бол МАН-ын гишүүн гэдгээ хэлсэн байна. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Улсын ерөнхий прокурор нь "бүрэн зураглал" нэвтрүүлэгт орж, МАН-ынханд үйлчилж байна. Би гомдлоо өгнө. Энэ гомдлыг хуулийн хугацаанд түргэн шийдэх байх гэж бодож байна. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг.  Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүнийг өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш. Би шинэ манантай яаж тэмцэх талаар мөрийн хөтөлбөрийг орж, улс төрийн сонголтоо хийнэ. МАХН 5 сая төгрөгөө болиод, хүн бүрт үнэгүй орон сууц гэсэн хийрхлээ больчихвол дэмжээд орно хэмээн мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404