Корона Чингис хааныг танихгүй шүү Монголчууд аа
2020/03/26

Дэлхий нуруундаа хэчнээн хүнийг тээх чадалтай вэ? Америк маягаар амьдарвал 20 тэрбум, Япон маягаар амьдарвал 60 тэрбум хүн амьдарна гэсэн тооцоолол байдаг. 

ОУ-ын харилцааны зөвлөл, ОУВС, гурван этгээдийн комиссын хамтарсан судалгаанаас алмайрмаар, эмгэнэмээр, жигшмээр бас түгшмээр олон мэдээллийг үзэж болох аж. Гэвч мэдээж маш нууц.            Дэлхийн хүн ам 21-р зууны адгаар 30 тэрбумд хүрнэ гэнэ. Энэ нь дэлхийн бололцооноос хэтрэх учраас эрүүлийг хамгаалах бодлого, хандлага өөрчлөгдөх ёстой гэсэн асуудлыг олон зуун зөвлөхүүд оролцож хийсэн дээр судалгаа зөвлөсөн байна. Энэ зөвлөмжийг 1980 онд дэвшүүлж, хүн амын өсөлтийг хянахгүй бол аймшигтай хор уршиг бий болно гэж үзжээ.

Синдикат номд бичсэнээр дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн гол тулгуур нь дайн, өлсгөлөн, тахал. 
"Даяарчлалын ирээдүй" зөвлөмжид жирэмслэлтийг зогсоох, үргүй болгох, үр хөндөх зэрэг бодлогоор хүн амыг 4,2 тэрбумаар хорогдуулах, тахал, дайн байлдаан, хоол хүнс болон ундны цэвэр усны хомсдолоор  2030 он гэхэд 2 тэрбум хүний үхлийг тооцоолсон байна.

Конгод 4 сая хүн хумхаагаар үхэж, Сири, Иран Иракийн дайнаар олон сая гэмгүй хүмүүс үрэгдэж, Африкт ДОХ-оор 25 сая хүн дэлхийгээс одсон зэрэг ил олон үйл явдлын ард "далд" бодлого хэрэгжиж байсан байх нь.   Энэ удаа Корона ч мөн адил. "Дэлхийн хүн амыг цөөлөх" бодлого хэрэгжиж байх магадлалтай. 

Тэгэхээр бид коронатай биш өрнөдийнхний ХАРГИС ТОМ БОДЛОГОтой тэмцэж байгаа байх нь.
Тиймээс дэлхийгээс устгагдах "хэрэггүй хоолны савнууд"-ын тоонд орчихгүйн тулд бие биеэ хэмлээд байлгүй нэгдмэл байж хичээцгээх нь чухал.

Зарим нь бид агуу генитэй, бид Чингисийн хөвгүүд учраас өвчин тусахгүй гэж муйхар мунхаг зүйл ярьж түүндээ омогшин цээж дэлдсээр байх юм. 

Корона Чингис хааныг танихгүй шүү Монголчууд минь. 

Дэлхийн 204 орноос 198-д нь корона тархаад бна. Олон том гүрнүүд тахлын өмнө хүч мөхөстөж бууж өгч байхад халдварын голомттой хил залгаа Монгол улс хар тахлаас ангид байж, дэлхий нийтээр гайхан бичсэн нь үнэн. Гэхдээ таныг биднийг агуу хүний үр хойч болохоор тахал тойрсон юм биш, Засгийн газар маань л маш хариуцлагатай ажиллаж байгаа учраас тэр.

Гэвч глобальчлагдсан дэлхийд оршин буйн хувьд халдвар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Харин ч бид хаалга тогшсон хар тахлыг 3 сар оруулалгүй тэссэн.
Одоо бүгдээрээ галаас зугтах биш галыг зүсээд аюулыг даваад гарах сэтгэлзүйн болоод биеийн дархлаатай л байцгаая.
Бид чадна. Яагаад гэвэл бид өөрчлөгдөж байгаа. Бид хариуцлагажиж байгаа. Бид нэгдэж байгаа. Бид төрдөө талархаж байгаа. Бас Монгол эмч нартаа итгэж байгаа шүү. Хамтдаа хичээцгээе

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404