Боохой борооноор гэдэг шүү Ерөнхийлөгч өө
2020/03/26

Ерөнхийлөгч Х.Баттулга  коронавирусийн халдвартай холбогдуулан, улсын хэмжээнд ЗУРГААН арга хэмжээ хэрэгжүүлэх уриалга гаргав. Ерөнхийлөгчийн уриалгыг тойрон маргалдаж, цахим орчинд сонгууль хойшлуулах, хойшлуулахгүйн талаар иргэд байр сууриа илэрхийлцгээж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хойшлуулах ёсгүй гэдэг байр суурийг өөрийн твиттер хуудаснаа илэрхийлжээ.

Тэрээр УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна гэжээ. Цахим орчин дахь бичвэрүүдээс үзэхэд улс төрийн намууд болон иргэдийн олонх нь сонгуулийг хойшлуулахыг эсэргүүцэж байгаа аж. 

“Коронавирусын эсрэг арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй”, мөн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалт нь улсаа сүйрүүлэх хэмжээнд очсон учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ёстой гэж Ерөнхийлөгч үзжээ.

Өнгөн дээрээ сонгуулийг хойшлуулж, хэмнэсэн зардлаа Covid-той тэмцэхэд зарцуулъя гэсэн санаачилга хэдий ч Ерөнхийлөгч өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн гол санаагаа цухалзуулсан нь санаачилгын далд болоод гол санаа аж. 

УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах гэсэн 2 дагч санаа нь улс төрийн намуудын оролцоо, сонгогчдын сонгох эрхийг хязгаарлаж байгаа хэрэг. 

Коронавирусын халдвар Монгол Улсыг бүхэлд нь хамарч, “хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц” хэмжээнд хүрвэл онц байдал зарлах эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэгсэн тохиолдолд УИХ нь шийдвэрээ гаргаад сонгуулиа хойшлуулсан ч болно.

Харин энэ удаа хууль тогтоох байгууллагад хуулиар олгогдсон эрх мэдлийг хямралт байдлыг далимдуулан гартаа авах, эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг улс төрийн хямрал болгох далд бодол нь цухалзаж, олон нийтийг үймүүлсэн хайхрамжгүй, алдаатай шийдвэр боллоо.

“Боохой борооноор” гэдэг шиүү Ерөнхийлөгч өө

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404