Сонгууль хүртэл хугацаа байна, өөр үлгэр зохиоцгоо
2020/03/26

Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлцгээв.  Хэт том, олон нийтэд таалагдах амлалт ярьцгааж, ард түмний дургүйцлийг төрүүлэв. 

Сошиал дахь олны шүүмжлэлээс үзэхэд сонгогчид хэт хэрсүүжиж, харин улс төрийн намууд төлөвшөөгүйгээр барахгүй ухаан суух яагаа ч гүй байгаа юм байна гэж дүгнэхэд хүрэв.

АН  мөрийн хөтөлбөрөө өргөн барих үеэр "Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгож,  дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ" хэмээв.

Харин МАХН ИЗННМУНН хамтарсан эвсэл мөрийн хөтөлбөрөө өргөн барихдаа  цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр тусгаж, айл бүрт үнэгүй байр өгөхөөр амлав.

ШИНЭ, "Үнэн ба зөв" гэх мэт 4 нам эвсэж, "Шинэ эвсэл" байгуулсан. Тэд мөрийн хөтөлбөртөө 200 мянган ажлын байр нэмэгдүүлэхээр тусгасан гэнэ. 

Намуудын мөрийн хөтөлбөрийн гол зорилт нь янз бүр байгаа ч нэгнийхээ дээр гарах гэсэн амлалтын уралдааны шинжтэй болжээ.

"Би машингүй байгаамсан. Машин яагаад өгөхгүй юм... Гэрт ирээд хүүхэд хараад асраад өгчихгүй биз...⁉️ хэмээн сошиалчид элэглэсэн. Улстөрийн намууд ийнхүү сонгогчдыг тэнэг гэж бодсоор

байгаа нь үнэхээр эмгэнэл. 

Цаана чинь малчид бэлчээрээ булаацалдаж хутга шийдэмдээ тулж байна. Хөдөө эзгүйрч, хятадууд эзэн сууж байна.

Цаана чинь хэн дуртай нь газар сэндийчиж баялаг ухаж байна. Хүн мал дүрвэж, химийн бодисонд хордож байна.

Цаана чинь Туулын ус татарч, олигархиудын өтгөнд бохирдож байна. Хот хөдөөгүй ундны усны хомсдол үүсч байна.

Цаана чинь бяцхан үрсийг хүчирхийлж байна. Эд эрхтэний наймаа далд сүлжээнд өргөжиж байна.

Цаана чинь гэр хороолол тэлж, хөрсний бохирдол гамшиг болж байна. Хог дээр амьдардаг бүхэл бүтэн хүн хороолол бий болж байна.

Бүтээн байгуулалт хийнэ, үйлдвэрээ хөгжүүлнэ, баялгаа эргэлтэд оруулна, мега төслүүдээ хөдөлгөнө, хоггүй болно, хорооллоо хөгжүүлнэ гэж ярих тархи сэтгэл алга уу?

Нэг хэсэг нь вирустай тэмцээд толгой өндийхгүй ажиллаж байхад юун сонгууль, амлалт болоод хөөрцөглөчихөв?

Улс үндэстний аюулгүй байдал бол эрх баригч ганц намын асуудал биш биз дээ. Намуудад нийгмийн өмнө хүлээсэн эрх үүрэг хариуцлага гэж бий шүү. Ямба эдлэхийг хүсч байгаа бол ялыг нь үүр тэгвэл.

Өвчинтэй тэмцэхэд тус дэм болцгоо

Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлж, Монгол эмч, эрдэмтэд дэлхийг гайхуулж байна. Өмнөх шиг бялуурч хууртдаг гэнэн тэнэг үе өнгөрсөн.

Ард түмэн 3 сая, 5 саяын цалин үнэгүй байр гэх мэт тэнгэрийн поп амлалтад хууртахгүй,  хээл хахуульд автсан авлигачидыг үнэн мөнөөр нь шүүж, ард түмнээс хулгайлсан бүхнийг нь төрд буцаахыг

шаардаж байна. Мэдрэмжтэй байгаач...

Сонгууль хүртэл зөндөө хугацаа байна. Арай өөр үлгэр зохиоцгоо

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404