О.Магнай: Иргэдэд 1.2 сая төгрөгийг яаралтай олгохыг Ерөнхий сайдаас шаардаж байна
2020/03/26

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүр даргад шаардлага хүргүүлж  байгаа аж. Уг шаардлагад "Дэлхийд коронавирусийн цар тахал тархаж, эдийн засагт хүндрэл үүсээд байна. Энэ үед Засгийн газар онцгой нөхцөлөөр хандаж, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй танилцуулах, хэрэгжүүлэхээр байгаа. Харамсалтай нь бодлого, зорилтоо тодорхойлолгүй өнөөдрийг хүрлээ. Ийм эдийн засгийг сэргээх, тэтгэх бодлогын хүрээнд Үндсэн хуулинд заасан үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Иймд Монгол Улсын иргэн бүрт 1.242 721 төгрөг  сая төгрөгийн бэлэн мөнгийг олгох асуудлыг хаврын чуулган эхлэхэд нэн яаралтай хэлэлцэж, дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт  багтаан шийдэж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас шаардаж байна" гэжээ.

 

-Вирустэй холбоотой асуудал дэлхийн цар тахлын хэмжээнд байна. 2020 оны төсөв барилга байшин барих төсөв. Замын ажлаа хойшлуулсан. Эдийн засгийн судсаар мөнгө урсах ёстой. Дөрөвдүгээр сарын тавны хаврын чуулганаар иргэдэд энэ мөнгийг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404