Бокс, чөлөөт бөхийн тамирчид "Багабаян" амралтанд тусгаарлагдаж байна.
2020/03/25

Олимпын эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ.

Тэд "Багабаян" амралтад тусгаарлагдаж байгаа гэнэ.  

Боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпийн эрх олгох тэмцээндээ оролцоод, Туркийн Истанбулд тав хоносноор төр засгийнхаа тушаал шийдвэрээр МИАТ-ынхаа онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдаад байна. Монголчууд хүний эрүүл мэндээ чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаагаар гадаадын олон улсуудад үлгэр жишээ болж байна. Бид эрүүл байж, урт насалж удаан жаргах ёстой биз ээ" гэжээ.

Харин нэг сарын өмнө АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсан чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн өмнө Монгол руу буцах байсан ч нислэгүүд хаагдсан учир хоёр ч удаа чиглэлээ өөрчлөн, шинэ онгоцны тийз авч, Туркийн Станбул хотоор дамжин, Монголд иржээ.

Тэд ирсэн даруйдаа журмын дагуу тусгаарлах байранд байрлаж буй.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404