Хотын соёл аян өнөөдрөөс эхэлнэ
2020/03/25

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасаг, Нийслэлийн соёл урлагийн газар  "ХОТЫН СОЁЛ" бүх нийтийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ. “Хотоо соёлтой болгоцгооё, Соёлтой хотод амьдрах гоё”  уриатай  аян өнөөдрөөс эхлэх бөгөөд нэг жилийн хугацаанд үргэлжлэхээр болжээ. Манай улсад 1959-1962 онд соёлын довтолгоо болж иргэдийг албадан соёлд сургах  ажил болж байсан аж.

 

Энэ аянаар гудамжинд нус цэрээ ил задгай хаяхгүй, тамхиа цэг дээр нь татах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, үйлчилгээний байгууллагууд үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг өрнүүлэх юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404