МАХН: Цалингийн доод хэмжээг 5 сая болгож, Ороц сууцанд оруулна
2020/03/24

МАХН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитийн газарт хүргүүллээ. Тэрбээр Монгол хүн бүр 5 сая төгрөгийн цалин авч, бүгд орон сууцанд орох мөрийн хөтөлбөртэй гэлээ. МАХН-ын энэхүү мөрийн хөтөлбөр хэзээ хэрэгжих том амлалт вэ? 

Тус намын дарга Э.Эрдэнэжамъян “Гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулсан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.
Манай эвсэл Гурван баялаг нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөртэй гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404