Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, А.Отгонбаатар нар нэгдэж эвсэл байгууллаа
2020/03/24

Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагын 26 холбоо, эрдэмтэдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “Шинэ эвсэл” байгуулж байгаагаа өчигдөр /2020.02.23/ зарлалаа.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрджээ.

Нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас УИХ-ын гишүүн “ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг эвслийн даргаар сонгосон байна. Мөн тэд мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404