МУ-д өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй
2020/03/24

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

 

Энэ сарын 19-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 46 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. Үлдсэн 200 гаруй хүнээс сорьц авч шинжилгээг үргэлжлүүлж байгаа аж. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан иргэнээс халдвар илрээгүй байна. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналтад байгаа аж. Энэ сарын 23-ны өдөр Монгол Улсад ирсэн зорчигдоос гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалт хяналт хийж байгаа бөгөөд сорьцийг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэж байгаа юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404