Токиогийн Олимпыг 2021 он хүртэл хойшлуулна
2020/03/24

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн Дик Паунд мэдээлжээ.

 

“Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Их Британийн Олимпын хорооны тэргүүн мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарсан байна. Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм.

 

"ОУОХ цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан Олимпын наадмыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн" гэж Д.Паунд “USA today” сонинд мэдээлжээ. “Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.

 

ОУОХ энэ зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон тухайгаа өмнө нь мэдээлсэн юм. Харин Д.Паундын хэлснээр, уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404