УЛСЫН НАЧИН А.ДАВААНЯМ ХӨВСГӨЛ НУТГИЙН АХАН ДҮҮСТЭЭ СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
2020/03/19

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд улсын начин болсон Алтангэрэлийн Даваанямыг бөхийн хамгийн олон төрлөөр барилдсан бөх гэгддэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул бөгөөд өвөлжилт, хаваржилт хүнд хэцүү байгаа цаг дор сэтгэлийн хандиваа өргөлөө. Өөрийн өсч төрсөн нутаг болох Галт сумын Засаг даргын тамгын газарт 500 мянган төгрөг мөн малчид түмэндээ 4 сая төгрөгийг тус тус хандивласанд нутгийн ахан дүүс нь ихэд талархаж байна. Уншигчдадаа эргэн сануулахад тэрээр дэлхийн хэмжээний бөхийн 12 төрлөөр барилдан зорьж очсон тэмцээн бүртээ аваргалж байсан түүхтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404