Эксүүдийн зугаалга
2018/08/20

Хуучин парламентын эмэгтэй гишүүд амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлжээ.  Тэрэлжид нэг өдрийг өнгөрөөсөн тэдний уулзалтад   УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар иржээ. Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа З.Нарантуяа нэгдсэн байна. Тэд өнгөрснөө дурсаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн гэдгээ цахим хуудаснаа дэлгэжээ. Өнгөрсөн парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд хүчирхийлэл, хүний эрх гэх мэт нийгмийн бүхий л асуудалд тэд санал нэгтэй дуугардаг байсан. Эксүүдийн уулзалтад  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар ирээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404