Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа оржээ
2020/03/10

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа оржээ.  Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь тусламж болгон өгч байгаагаа мэдэгдээд ирсэн билээ. Ерөнхийлөгчийг айлчлалаа өндөрлөөд ирэнгүүт тусгаарлалтад аваад байсан юм. Түүнийг тусгаарлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулгаас коронавирусийн халдварын ямар нэг сэжиг илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээлж байсан.

 

Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн бөайна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404