Теле хичээлийн 3 дугаар сарын 2-6-ныг хүртэлх хуваарь
2020/02/29

БСШУСЯ-наас хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн хүргэхээр болжээ.

2020 оны 2 сарын 3-4-нд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг гуравдугаар сарын 3-6-нд давтан хүргэх юм. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэнэ/

Гуравдугаар сарын 9-20-ныг хүртэлх ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ.

Гуравдугаар сарын 23-27-нд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзэх боломжтой.

Гуравдугаар сарын 9-нөөс эхлэн ЭЕШ-д бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөжээ. Мөн Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулах аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404