Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдав
2020/02/28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиллаад эх орондоо ирсэн. Халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнийг 14 хүртэлх хоногоор тусгаарлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404