БНСУ-аас Токиогоор дамжин ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэв
2020/02/28

 БНСУ-аас Япон улсаар дамжин Токио-Улаанбаатарын ОМ-502 дугаартай нислэгээр 18.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан 38 монгол иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д шилжүүлэв.

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах юм. Одоогоор дээрх иргэдээс коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй аж.

 

Ташрамд дурдахад, Улсын онцгой комиссын энэ сарын 26-ны хуралдаанаар Монгол, БНСУ-ын хоорондох шууд нислэгийг цуцлах хугацааг сунгаж ирэх сарын 11-ний өдрийг дуустал болгон өөрчилсөн юм. Мөн Монгол, Япон улсын шууд нислэгийг энэ сарын 28-наас ирэх сарын 11-нийг дуустал цуцлахаар шийдвэрлэсэн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404