СОЛОНГОСООС ОХУ-ААР ДАМЖИН ИРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЛАА
1 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн 2020.02.25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өчигдөр (2020.02.27) эх оронд нь шилжүүлэн авч ирлээ. Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авав. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404