БНСУ-д коронавирусний халдварын 334 шинэ тохиолдол илэрчээ
2020/02/27

Пүрэв гаргийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 334-өөр нэмэгдэж, 1595-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

 

Халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор БНСУ-д өнгөрсөн ням гарагт халдварт өвчний аюулын хамгийн өндөр “улаан” түвшнийг зарласан юм.

 

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 307 нь Дэгү хотод, нийслэл Сөүлд зургаа, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Коронавирусний халдвар авсны улмаас 12 хүн нас барж, 24 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.  

 

Дэгү хот болон Умард Кёнсан мужид 1338 хүн халдвар авсан бөгөөд энэ нь нийт тохиолдлын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм. Нийслэл Сөүл хотод 55 тохиолдол бүртгэгджээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404