Ковид 19-ийн улмаас Италийн “Сериа А” лигийн тоглолтууд хойшлов
2020/02/26

Шинэ коронавирусын халдвар Европын улсуудад хэдийнээ тархсан бөгөөд Италид хоёрдугаар сарын 24-ний байдлаар 157 хүн өвчилснөөс гурав нь нас бараад байна. Үүнтэй холбоотойгоор Италийн хөлбөмбөгийн дээд лиг “Сериа А”-гийн дөрвөн  тоглолыг  тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Цуцлагдсан тоглолтуудын нэг нь Милан хотод болох байсан “Интер Милан”, “Сампдориа” багуудын тоглолт байв. “Интер Милан” клубийн талбайд пүрэв гарагийн шөнө Европа лигийн тоглолт болох хуваарьтай байгаа бөгөөд “Лудогорец” клубтэй хийх тэрхүү тоглолт мөн цуцлагдаж болзошгүй юм.

Итали, Их британи, Франц, Герман, Белги, Испани зэрэг хөлбөмбөгийн улирал нь сонирхолтой үе дээрээ яваа улсуудад коронавирусын тохиолдол илрээд байгаа бөгөөд хамгийн эхэлж тоглолтоо  цуцалсан нь Итали болж буй юм.

Хэрэв вирусын тархалт хурдацтай байвал бусад улсуудыг лиг ч мөн цуцлагдах магадлалтай. Гэхдээ Ази тивийг бодвол харьцангуй бага тооны тохиолдол илэрсэн учраас хөлбөмбөг сонирхогчдын шимтэн үзэж буй лигүүд цаашид үргэлжлэн хэмээн  найдаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404