БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ
2020/02/26

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1146-д хүрч, 11 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

 

Лхагва гаргийн 09:00 цагийн байдлаар, Дэгү хотод 134 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, тус хоттой зэргэлдээ оршдог Умард Кёнсан мужид 19, нийслэл Сөүл хотод 4, томоохон боомт хот болох Бусанд 8 тохиолдол шинээр илэрчээ.

 

Дэгү болон тус хотын хөрш мужид гарсан дэгдэлт Шинчожи сүмийн гишүүдээс тархаж эхэлсэн гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Сөүл хотын захиргаанаас тус сүмд олныг хамарсан цуглаан, уулзалт зохион байгуулахыг хориглосон гэж “Yonhap” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.

 

Сүүлийн хэд хоногт БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар сургуулийн хичээлийн жил эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 23-нд гаргажээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404