Шинийн нэгнээс дөрвөн хүртэл нийслэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй
2020/02/25

Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг  хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм.  Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ. 

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр хэлэхдээ "Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрийг хэрэгжүүлж шинийн нэгнээс шинийн дөрвөн хүртэл түр хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо. Энэ бүх шийдвэр иргэдийн төлөө учраас иргэд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404