П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
2020/02/20

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрээр, "Улс төрийн намуудыг хувьчлан өмчилж, хууль шүүхийн байгууллагад эрх мэдлээ тогтоосон МАНАН бүлэглэлийн хүч сулраагүй байна. Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй.

Эх орноосоо зугтсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, МАНАН бүлэглэлийн толгойлогч болох Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, М.Энхболд нарт нэн яаралтай хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Авлигачидтай тэмцэхгүйгээр нийгэмд шударга ёс тогтохгүй" гэлээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404