Монгол жүдочид Европын нээлттэй тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2020/02/18

Европт бэлтгэлээ базааж байгаа Монголын эмэгтэй жүдочид хоёрдугаар сарын 15-16-нд Словакийн Братислав хотноо болсон Европын жүдочдын нээлттэй тэмцээнд оролцож 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртжээ.

 

Харин Австрийн Оберварт хотноо энэ үеэр болсон Европын эрэгтэй жүдочдын нээлттэй тэмцээний +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль тус тус хүртэж, 60 кг-д Э.Сумьяабазар тавдугаар байрт шалгарсан байна.


Германы Дюсселдорф хотноо хоёрдугаар сарын 21-23-нд Их дуулга болох бөгөөд 120 орны 749 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байгаа аж. Тэдний дунд Монголын 20 жүдоч бий. Парист хүч үзсэн манай жүдочид Дюсселдофт очих бөгөөд багийн бүрэлдэхүүнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр гарч, дэлхийн аварга, иран жүдоч С.Моллаи нэмэгджээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404