НИЙТИЙН НОМЫН САНГУУДАД АВЛИГЫН ЭСРЭГ НОМ, ГАРЫН АВЛАГЫГ ТҮГЭЭВ
2020/02/04

Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд олон нийтэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах чиглэлээр олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.2-т “боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, МУИС гэх мэт нийт 30 сургуулийн номын сан, мөн 21 аймгийн номын сангуудад Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудын эмхтгэл, авлигын хор хөнөөлийг таниулах ном, гарын авлага зэрэг материалуудыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор хүргүүлээд байна.

Ингэснээр оюутан, судлаач, эрдэмтэд  дээрх материалуудтай танилцаж  ашиглах  боломж бүрдэх юм.  

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд байрлуулсан 110 утасны цифр бүхий номын тавиур 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404