Сайд Моллайг Монголын шигшээ багт барилдахыг хориглуулах гэж арбитрын шүүхэд ханджээ
2020/01/29

Ираны Жүдо бөхийн холбоо, Ираны ҮОХ-ноос Монгол Улсын иргэн болсон жүдоч Сайд Моллайг Монголын шигшээ багт барилдахыг хориглуулах гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд ханджээ.

Тодруулбал Ираны Үндэсний олимпын хорооны заргалдаж байгаа шалтгаан нь Токиогийн олимпод Саид Моллайг Ираны өмнөөс барилдах ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь Саид Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй гэнэ. Иргэншлээ сольж, гадаад орны нэр дээр барилдахын тулд өөрийн эх орны холбооноос зөвшөөрөл авах ёстой байдаг. Харин Саид зөвшөөрөл авалгүй Монголын өмнөөс тэмцээнд оролцож байгаа нь хууль дүрэм зөрчсөн хэрэг гэж үзжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404