Боксын олимпийн эрх олгох тэмцээн Йорданд болно
2020/01/28

“Токио-2020” олимпын наадмын Ази тивийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.

Тэгвэл БНХАУ-ын Ухань хотод гараад буй аюулт коронавирусийн тархалтаас болж цуцлагдаж магадгүй болоод байна.

Тэмцээний аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг бодолцож, ОУОХ-ноос чөлөөт бөхийн эрх олгох тэмцээнийг өөр улсад шилжүүлэх нөхцөл байдал үүссэн.

Түүнчлэн Хятадын спортын яамнаас энэхүү халдварт өвчний улмаас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна.

Ухань хотод хоёрдугаар сарын 3-14-нд сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болох байсан ч цуцлагдаж гуравдугаар сард Йорданд зохион байгуулагдахаар болоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404