Хэнтий аймагт хатгалгаа нь хүндэрсэн хүүхэд нас барсан
2020/01/28

Энэ тухай Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тус хүүхэд өглөө 07.00 цагт аймгийн эрүүл мэндийн төвд хүнд байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээг яаралтай авсан боловч хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр /2020.01.27/ 16.00 цагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан байна. Ойрын хавьтлын гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн. Эцсийн хариу гараагүй байгаа" гэдэг мэдээллийг өглөө.

 

Уг хүүхэд энэ сарын 24-ны өдрөөс эхлэн халуурсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй байсаар энэ сарын 27-ны өглөө эмнэлэгт хүргэгдсэн боловч биеийн байдал хүндэрсэн байсан тул нас баржээ. 

 

Томуу, томуу төст өвчний вирусээр өвчилж хатгалгаа хүндэрсэн тохиолдолд нас барах тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна" гэлээ.

 

Мөн өчигдөр Хонконг улсаа онгоцоор өндөр халуунтай хоёр иргэн ирсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар "Нэг иргэн халуурсан байдалтай ирсэн. Халуурсан иргэний ойрын нэг хүнийг мөн ХӨСҮТ-д тусгаарласан. Иргэдийн биеийн байдал хэвийн байгаа" гэдэг мэдээллийг өгөв.

 

Манай улсад титэм вирусээр халдварласан байж болзошгүй гэж сэжиглэгдсэн 13 хүнийг ХӨСҮТ-д туслаарлан шинжилгээ авсан ч бүгд үгүйсгэгдсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404