Монголыг хамгийн харгис дэглэмтэй орон гэжээ
2020/01/23

"Капиталист намын тунхаг"  гэдэг номын Чингис хааны нутгаа өөрөө удирдах ёсыг сэргээнэ гэсэн хэсгийг уншлаа. Энэ хэсгийг уншаад ардчилал,эрх чөлөө гэж чухам юу болохыг ойлгож авлаа.

Энд " жам ёсны хөгжил"-ийг хайж байгаа бол тэр нь иргэдийн " өөрийн удирдлага" мөн гэжээ. "Өөрийн удирдлага байхгүй бол эрх чөлөөт орчин бүрэлдэх үндэс байхгүй" гэж А.Токвил хэлж. Номын энэ хэсэгт:

1. Өөрийн удирдлага нь Монголчуудын 30 шахам жил хайгаад олж чадаагүй байгаа өнөөх ардчилал гээч нь юм байна.

2. Өөрийн удирдлага бол жинхэнэ жам ёсны хөгжил, эрх чөлөө, ардчилал юм.

3.Грекийн Афины ардчилал бол өөрийн удирдлага байж. 4000 орчим иргэн бол өөрийн удирдлага хэрэгжих хамгийн төгс тоо ажээ.

4. Ардчилсан гэх 183 орноос дөнгөж 23 нь  тогтвортой хөгжиж байна. Эдгээр  23 улсаас ердөө 7 нь ардчиллын үр шимийг бүрэн дүүрэн эдэлж чадаж байгаа гэнэ. Тэдний нууц нь өөрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж чадсан аж.  Эдгээр орныг АНУ, Япон тэргүүлдэг байна. Тус оронд " өөрийн удирдлага нь эрх чалөө, хөгжил дэвшлийг баталгаатай болгож, байнга урагшлах нөхцөлийг хангасан байна. Үлдсэн 160 нь зүгээр дарангуйлагч дэглэм байгуулсан мөртлөө өөрсдийгөө ардчилсан гэж зарладаг гэжээ .

5.Өөрийн удирдлагын дотоод мөн чанарыг ойлгохгүй бол ардчиллыг ойлгохгүй. Тогтоож бүр ч чадахгүй. Үр шимийг нь хүртэхгүй.

Жинхэнэ ардчилалыг мөн чанараар нь олж харахгүй, ойлгохгүй, зүй ёсоор нь үнэлэхгүй байна. Чингис хааны үед өөрийн удирдлага байсан гэж уг номд бичжээ.  Нутгийн өөрөө удирдах байгууллага / НӨУБ/ гэдгийг өөрийн удирдлага гэж товчилж бичлээ. Эх орондоо өөрийн удирдлагыг тогтоож чадаагүй орныг дарангуйлагч дэглэмтэй гэсэн байна. Энэ утгаар Монголыг хамгийн харгис дэглэмтэй орон болж таарна гэжээ. Дэлхийн улс орнуудыг эрх чөлөөний бүх үзүүлэлтээр нь жагсаахад Монгол улс дандаа сүүлийн байранд, африкчуудын дунд орчихсон байдаг гэжээ.

 

Эх сурвалж: ФБ хэрэглэгч  

Содном Жамъянжав
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404