“Boeing” компани “777X” загварын шинэ нисэх онгоц туршина
2020/01/22

НУ-ын “Boeing” компани “777X” загварын шинэ нисэх онгоцныхоо анхны туршилтын нислэгийг нэгдүгээр сарын 23-ны пүрэв гарагт хийхээр төлөвлөж байгаа тухайгаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

“Boeing” компани онгоцны хөдөлгүүрт асуудал гарсантай холбоотойгоор анхны нислэг үйлдэх хугацааг 2020 оны эхэнд болгож хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард гаргажээ. Шинэ загварын энэхүү нисэх онгоцыг эхлээд 2019 оны намар туршиж, захиалагчдад 2020 онд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байсан байна.

“Boeing” компани хамгийн сүүлийн үеийн өргөн их биетэй “Boeing-777X” загварын зорчигч тээврийн хамгийн урт нисэх онгоц танилцуулсан тухай “CNN” суваг 2019 оны гуравдугаар сард мэдээлсэн билээ. Уг онгоц нь мөн хос хөдөлгүүртэй зорчигч тээврийн хамгийн том нисэх онгоц болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404