15 минутад бүрэн цэнэглэгддэг цахилгаан автобусыг туршилтаар явуулж эхэллээ
2020/01/21

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарын төв хэсгээр цахилгаан автобусыг туршилтаар явуулж эхэллээ. Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах хүчин чадалтай. Туршилт үр дүнтэй болбол нэмж цахилгаан автобус оруулж ирэх аж. Цахилгаан автобус нь 12 метр урт, 36 хүний суудалтай юм байна. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрөгч долоо хоногт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагуудын хийж буй ажилтай танилцаж, үр дүнг нь хянах зорилгоор ажиллав. 

Энэ үеэр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмжийн ажиллагаа болон уг төхөөрөмжийг суурилуулсан нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ажил болж чадсан, эсэхийг сонирхсон юм. Тус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн арван цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргахад бэлэн болгосноо дуулгасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404