Б.Пүрэвдорж хүчин+казино?
2020/01/20

Шударга гишүүний дүрд тоглох дуртай Пүрэвдорж гишүүн байсгээд л хэрэгт орооцолдчихдог гэмтэй. Саяхан эрхэм гишүүний хүчин хийсний 1 жилийн ой болсныг сошиалчид тэмдэглээд авна лээ. Тэрээр өнгөрсөн жилийн өдийд нэгэн танил эмэгтэйг "дөхүүлж өгье" хэмээн машиндаа суулган авч яваад модны захад алслан хүрч, машиндаа эзэмдчихсэн гэж олон нийт ярих юм билээ. Мөн гадаадад томилолтоор явж байхдаа Мурат гишүүнээс 100 долларын биеэ үнэлэгчийг бэлгэнд авч эзэмдсэн тухай ч сошиалаар шуугиад авсан. Эрхэм гишүүн саяхан Улаан сайдыг огцруулахаар УИХ-д асуудал өргөн барьсан ч огцруулах үндэслэл нь хангалтгүй байсан учраас энэ асуудал нэг их газар аваагүй бололтой. Харин мань гишүүнийг  махны бизнестэй, махны квот авч чадаагүйдээ ийнхүү шаралхсан гэх яриа тархав. Эл яриа хуучирч амжаагүй байтал Пүрэвдорж гишүүн дахин нэг хэрэг тарьж амжжээ. Тэрээр МАН ын бүлгийн дарга Тогтохсүрэнгийн казино тоглосон гэх шуугиантай зэрэгцэн түүний казинод алхаж яваа болон тоглоомын ширээний ард шанаа тулан гадныхантай тоглож суугаа хэд хэдэн зураг нийтэд ил болов. Казино тоглосон төрийн өндөр албан хаагчдыг ажлаас чөлөөлнө гэж ЗГХЭГ ын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл казино тоглосон эрхэм гишүүд ч огцрох ёстой гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболд тэр дор нь жиргээд амжсан. Хүчингийн хэргээр шүүхийн хаалга татаагүй эрхэм гишүүн казино тоглосон хэргээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх болов уу 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404