Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
29 өдрийн өмнө

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болох Гадаад томилолттой ажилласан УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан ирсэн байгаа ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй байгаа шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Учир нь тус дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж өнгөрөгч Баасан гаригт мэдээлсэн.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404