АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон уу
2020/01/20

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын 2016 оны А/54 тоот тушаалаар Батбаатар овогтой Билгүүн гэх иргэнд "Хүний их эмч" мэргэжлээр хуурамч диплом олгожээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалтгалтаар "Хүний их эмч"- мэргэжлээр D201619089 дугаарын дипломтойгоор 10 гаруй F үнэлгээтэй Г.Б гэх иргэнийг төгсгөсөн тушаал гаргасан байж болзошгүй гэх дүгнэлт гаргасан аж.    Сувилагч, асрагч биш бүр Хүний их эмчээр хуурамч диплом олгосон энэ асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Суралцсан хугацаа нь тодорхойгүй, төгсөлтийн шалгалт өгөөгүй Б.Билгүүн гэгч нь Батбаатарын хүү байж магадгүй гэж олон нийт таамаглаж байна. 

Хуурамч дипломтой чадвар туршлагагүй хүн эрүүл мэндийн салбарт ажиллавал юу болох вэ?  Хэрэв ийм үзэгдэл байдаг бол эрүүл мэндийн салбарт, эмч нарт итгэхэд бэрх болох нь.  Эмч нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх том хэрэг тарьсан Г.Батбаатар одоогоор хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэнэ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404