Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ирц хүрэлцээгүй шалтгаанаар хойшиллоо
2020/01/17

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэх талаар хэлэлцсэн. Тус дэд хорооны хуралдаан хаалттай болсон бөгөөд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх дэд хорооны хуралд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан иржээ.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар томилолттой байгаа тул үлдсэн гурван гишүүн хуралдав.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гишүүдийн ирц хүрэлцээгүй шалтгаанаар ирэх долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404