Х.Булгантуяа: Далд эдийн засаг 9,2-15,7 хооронд хэлбэлзэж байсан
2020/01/17

УИХ-ын чуулганы Баасан гариг ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Д.Баттөмөр: -Энэ хуулинд өөрчлөлт орно. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон орлогоо хууль бусны эргэлтэд оруулахыг хэлж байна. Нэгд, Сангийн яамнаас асууя. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яам юу хийж байна вэ? Хар тамхи гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах асуудал. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу? Хөрөнгө оруулагч нартайгаа учраа олох ёстой шүү дээ. ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байна. Гуравт, Монголбанкны ерөнхийлөгч асан 5 хувийг ярьж байна гэсэн. 95 хувийг нь сонссон юм уу?

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9,2-15,7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404