Л.Энхболд: Орхон, Онги төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна
2020/01/16

УИХ-ын гишүүн Л.Энхболд:Засгийн газрын 26 дугаар тогтоолд өөрчлөлт оруулмаар байна. Үнэхээр Оюутолгойн компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг хөв цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна.

Ажлын хэсэг: Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог. Уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон. Таны хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож судалгаа хийсэн. Судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөнө. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Хөх морь төслийн хувьд тантай санал солилцсоны дагуу Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Сэнгээ202.126.89.138
Оросууд удахгүй арчаагүй гөлөгнүүр Монголчуудыг Туул голоосоо ус уухыг хориглох байхдаа.
2022/02/06
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404