Сталин Монголын тусгаар тогтнолыг Хятадуудад хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг
2018/08/08

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХЯТАДУУДАД ТУЛГАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛСЭН ХҮН БОЛ ИОСИФ СТАЛИН БАЙСАН ГЭДЭГ.

Сталин Хятадын төлөөлөгчидтэй уулзах үеэр  "Үнэндээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга гээд уулзалтын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Монголын газар нутгийг оруулан хамарч, хэмжээгээрээ бүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн байдаг. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваний архивт хадгалагдаж байдаг гэнэ/

Тэрээр "Хэрвээ Хятад улс Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм бол, ЗХУ Алс Дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй ээ, Тэгэхээр Хятад улс Япон улсад удтал эзлэгдсэн хэвээрээ байх болно. Үүнийг  би та нарт тодорхой хэлж чадна. Ер нь Гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд Хятад дотор ч нэгдэхийг хүсэхгүй ЗХУ-тай нийлэхийг хүсэхгүй байгаа, тэгэхээр тусгаар тогтнуулж л таарна даа" хэмээж байв."

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404