Охиных нь хэргийн ард эцгийнх нь бизнес нуугдаж байгаа юм биш биз?
2020/01/15

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан.  Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд асан Болдбаатарын  охин Мөнхзул гэгч байжээ.

АН-ын гишүүн,  АТҮТ-ийн захирлаар болон Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Төмөртогоогийн Болдбаатарын охин Буянжаргал гэгч урьд өмнө олон удаа хар тамхины хэргээр баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Дөрвөн жилийн өмнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий 9  хүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд тэдний дунд Б.Мөнхзул мөн л байсан.

Тэдгээр залуусыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч эрх мэдэлтэй  эрхмүүд хүүхдүүдээ нэг нэгээр нь сугалж авсаар хэргийг нам дарж байв.  Албан тушаалын буянаар ялаас мултарсан охин ийнхүү дахин үйлдэл дээрээ баригджээ.

Ингэхэд эцгийнх нь бизнес охиныг нь хар тамхины хэрэгт хамаатай юм биш биз? Энэ бол хардлага.  Учир нь Т.Болдбаатар эм ханган нийлүүлдэг “Торгон Туул” компанийг ажиллуулдаг. Эмийн бизнес бол хар тамхины хэрэгт холбогдогчдын хувьд хамгийн боломжит цэг нь. Өөрөөр хэлбэл, хар тамхины хэрэгт холбогдогчид гадаадаас эм оруулж ирдэг байгууллагад танилтай, эсвэл байгууллагын эм импортын мэргэжилтэнтэй нь холбоотой байдаг гэх мэдээлэл  Эрүүгийнхнээс нэг бус удаа гарч байсан.  Тиймээс Т.Болдбаатар охиноороо дамжуулж далд бизнесээ хийж, арыг нь даадаг байж болох...

Шинэ төмөр замын 42 сая ам.доллар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний “баруун гар” Б.Батзаяа нарын данс руу орсон хэмээн хууль хүчнийхэн шалгаж байсан. Юутай ч “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон Тэдний дунд дэд сайд асны охины дансны дугаар байсан гэдэг. 20 гаруйхан настай охин энэ их мөнгөнд хөлбөрдөг бол ёстой юу дураараа хийж болох. Гэвч эцгийн бизнесийг нарийн шалгаад үзэхэд буруудахгүй л болов уу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404