ДАРХАНЧУУД ШИНЭ ХОККЕЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
2020/01/14

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хѳтѳлбѳр, "Спортлог Дарханчууд" дэд хѳтѳлбѳрийн хүрээнд аймгийн тѳсвийн 145 сая төгрөг, Дархан сумын ОНХС-ийн 8,5 сая төгрөгийн хѳрѳнгѳ оруулалтаар аймаг, сумын ЗДТГазар, аймгийн Хоккейн холбоо хамтран олон улсын стандартад нийцсэн ХОККЕЙН ТАЛБАЙГ байгуулж, энэ сарын 8-ны өдөр хүлээн авлаа.

Дархан сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ийнхүү ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мѳсѳн талбай ашиглалтад оруулж байгаа аж.

Нээлтэд Дарханы хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, спортын мастер Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн, спортын мастер, Дархан-Уул аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан, аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон, Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцлоо.

Хоккейн талбайн нээлттэй холбогдуулан Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах II тойргийн хоккейн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Шарын гол, Бласт Автомотив, Дархан, Бласт, Багануур, Хангарьд зэрэг 6 баг өрсөлдөж байна.

Тус хоккейн талбай нь олон улсын стандартад нийцсэн, өвөл ашиглахаас гадна бусад улиралд өөр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм.

Спорт сонирхогчид, иргэд, хүүхэд багачууд хоккейн талбайтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өвлийн спорт, тэр дундаа хоккей нь хүүхэд багачуудыг тэсвэр хатуужилтай болгох багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бодит ажил боллоо гэдгийг онцолж байлаа.

Х.Соёл-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404