Хүүхдийнхээ төлөө бурууг бүү түгээ
1 сарын өмнө

Манай улс фэйсбүүк хэрэглээний түвшингээр Ази тивдээ нэгдүгээрт тооцогдож байна.  Үүнийг дагаад  бүх төрлийн мэдээ, мэдээлэл огт хяналтгүйгээр олон нийтийн дунд шууд цацагдаж, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд цаг тутамдаа аюул учруулж байна. 

Тухайлбал, олон нийтийн сүлжээ хүчирхийлэл, залилан, дээрэм, биеэ үнэлэлт гэх мэт хууль бус үйлдлүүдийн талбар болж, үүнийг нийгмийн олонх “Сэрэмжлүүлэх” нэртэйгээр сошиал орчинд түгээснээр харин ч эсрэгээр далдуур “сурталчлан” түгээж байгаа нь харамсалтай.

Иймд хүүхдүүдийнхээ хүмүүжил, төлөвшилд бодитоор аюул учруулж буй буруу, сөрөг мэдээллүүдийг түгээхийн эсрэг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-с “ХҮҮХДИЙНХЭЭ  ТӨЛӨӨ БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ”  давалгааг бүх нийтийн дунд өрнүүлж байна.

Та уг давалгаанд нэгдэхдээ өөрийн профайл зургийг солих болон өөрийн үгээр пост оруулж, буруу сөрөг мэдээллийн эсрэг өөрийн сэтгэгдлийг оруулна уу.

Уг давалгаанд нэгдэж, өөрийн амьдралд буруу, сөрөг мэдээллийг түгээхгүй дэлгэрүүлэхгүй байж хэвшснээр Та хүүхдээ буруу мэдээлэлд автахаас урьдчилан сэргийлж, улмаар нийгмийн стрессийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Та өөрөөрөө үлгэрлэж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Бидний хүүхдүүд олон нийтийн сүлжээнд түгээсэн бүх мэдээллийг уншиж, харж, сонсож байна.  
Иймд 
“ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ” аянд нэгдэнэ үү.

Хүүхдүүд харж байгаа
Хүүхдүүд уншиж байгаа
Хүүхдүүд сонсож байгаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404