Египетэд хүний эрхтний наймааны сүлжээтэй холбоотой этгээдүүдийг баривчилжээ
2020/01/14

 Хүний эрхтний наймааны олон улсын сүлжээ байгуулсан найман этгээдийг баривчилсан гэж Египетийн Захиргааны хяналтын удирдагын газраас даваа гарагт мэдээлжээ.

 

3Палестин эмэгтэйн эрхэлдэг уг сүлжээ Засгийн газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох хүсэлтэй гадаадын өвчтнүүдийн анхаарлыг татдаг байсан3 гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

 

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, шүүгдэгчдийг байцааж байгаа аж. Египетэд сүүлийн жилүүдэд хүний эрхтний хууль бус наймааны хэргээр Египетийн болон гадаадын олон арван иргэн баривчлагдаж, шийтгүүлжээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404