2024 оны өсвөр үеийнхний олимпийн хот тодров
2020/01/13

Олон улсын олимпийн хорооны 135 дугаар чуулганаас өсвөр үеийнхний өвлийн олимпийн IV наадмыг БНСУ-ын Канвон мужид явуулахаар зарлалаа. 2024 оны олимпийг хүлээн авах тус муж нь 2018 онд Пёнчан болон Ганнөн хотдоо цагаан олимпийг зохион байгуулсан туршлагатай билээ.

 

ОУОХ-ны 81 гишүүний 79 нь Канвонд итгэл хүлээлгэж, ердөө хоёр гишүүн эсэргүүцжээ. Ийнхүү Ази тивд өсвөр үеийнхний олимпийн наадам гуравдахь удаагаа (Сингапур, Нанжиний дараа) явагдах бол өвлийн олимп анх удаа болох нь. Канвон-2024 багийг ахлан ирсэн, Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Ян-Ү хэлэхдээ “Манай улсын Засгийн газар 2024 оны олимпийн наадмыг амжилттай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

 

Бид Пёнчаны олимпийн барилга байгууламж, спортын заал танхимуудыг зохистойгоор ашиглахаар төлөвлөж байгаа” гэв. Түүнчлэн зохион байгуулалтын зарим хэсэгт Ардчилсан Солонгосын ҮОХ-той хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлжээ. Канвон-2024 өсвөр үеийнхний олимпийн тосгоноор Ганнөн болон Вонжү их сургуулийн оюутны хотхоныг ашиглах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404