З.Шинэчагтага Хятадын тулаанчийг эхний үед хүнд цохилтоор ялав
2020/01/11

Тайланд улсад болж байгаа  холимог тулааны ONE FC холбооны “A new tomorrow” тэмцээнд Монголын "Zorky's MMA" клубийн тулаанч Золцэцэгийн Шинэчагтага, Хятадын тулаанч Ма Жиа Венийг эхний үеийн эхний минутад хүнд цохилтоор ялав.

Тэрбээр, ONE Championship-д хийсэн анхныхаа тулаанаа хүнд цохилтоор эхлүүлж хүчтэй, хурдтай, хурц дайчин тулаанч гэдгээ харууллаа. Түүний өрсөлдөгч Ма Жиа чөлөөт бөх суурьтай тулаанч бөгөөд тэдний өндөр, жин, нас адилхан байв. Таван минутаар гурван үе тулалдах ёстой тулаан ганцхан минут үргэлжилж Хятадын тулаанч, З.Шинэчагтагын хүчтэй цохилтыг даасангүй ялагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404