“Лозанн-2020” олимпийн наадам эхэллээ
2020/01/10

Өсвөр үеийнхний өвлийн олимпийн III наадмын нээлтийн ёслол өнгөрсөн шөнө боллоо. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд орон орны 14-18 насны тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

 

"Лозанн-2020" цагаан олимпийн наадамд Монгол Улсаас биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нарын зургаан тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм. Нэгдүгээр сарын 9-22-нд Швейцарийн Лозанн хотноо болох тус олимпийн наадамд 79 орны 1872 залуу тамирчин хүрэлцэн ирээд байна. Тэдгээрийн дундаас олимпийг зохион байгуулагч 112 тамирчинтай Швейцарийн баг хамгийн өнөр бүрэлдэхүүнтэй багаар тодорчээ. Удаах байрт 107 тамирчинтай ОХУ, 96 тамирчинтай АНУ-ын багууд жагсаж байгаа юм. Олимпийн анхны аварга өнөөдөр уулын цанын төрлөөр тодрох болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404