Трампын толгойг 80 сая доллараар үнэлжээ
2020/01/07

АНУ-ын арми өнгөрсөн Баасан гаригт Иракт агаарын дайралт хийх үеэр Ираны тусгай хүчний генерал Касем Сулеймани амь насаа алдсан нь хоёр улсын дайсагналцлыг улам өдөөсөн юм.

енерал Касемыг үдэн гаргах ёслол даваа гаригт /2020.01.06/ болж Тегераны гудамж талбайд хэдэн зуун мянган хүн жагсч, гашуудсан юм. Тусгай хүчний генералыг эцсийн замд нь үдэх ёслолыг улсын төв телевизээр шууд дамжуулсан бөгөөд энэ үеэр генералынхаа өшөөг авч, АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авсан хүнд 80 сая ам.доллар өгөхийг оршуулгын ёслолыг зохион байгуулагч /одоогоор нэр нь тодорхой болоогүй/ уриалсан байна.

Тэрбээр Иран улс 80 сая хүн амтай учир хүн бүр нэг ам.доллар хандивлахад 80 сая ам.доллар бүрдэнэ хэмээгээд АНУ-ын Ерөнхийлөгчийг “шар толгойтой, солиотой, хөгшин өвгөн” гэж цоллосон байна.

лтын дараа Иран улс өшөөгөө заавал авна гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа Дональд Трамп “ Иран нэг л удаа АНУ-руу халдах юм бол эдийн засаг, соёлын түүхэн дурсгалт 52 байршлыг бөмбөгдөнө” хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн юм.

Ийнхүү Иранд Трампын толгойг авах талаар яригдаж эхэлмэгц АНУ-ын өвлийн ордон гэгддэг Мар-а-Лагод харуул хамгаалалтыг нэмэгдүүүлж, орж, гарч буй зочдыг маш сайтар нягтлан шалгах болжээ. Мөн түүнчлэн Мар-а-Лаго орчмын газар нутаг дээгүүр онгоц, дрон нисгэхийг хориглосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404