Х.Оргил-Эрдэнэ өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна
2020/01/02

Нийслэлийн прокурорын газраас Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019.12.31-ний өдөр ирүүлжээ. 

 

Шүүх хуралдааны үеэр Х.Оргил-Эрдэнэ өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна" гэдэг мэдээллийг өглөө. 

 

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр ийнхүү өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул  шүүх хуралдааныг өнөөдрийг /2020.01.02/ хүртэл хойшлуулаад байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404