Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав
2019/12/03

Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тодруулбал, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл болон хэрэгжүүлж буй ажлын зохион байгуулалт, сайн картын борлуулалт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг солилцов. Түүнчлэн, дүүргийн шуурхай штаб, хороодын дэд штабууд 24 цагаар тогтмол ажиллаж байгаатай холбогдуулан Онцгой комиссын дарга Т.Баясах сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт, түгээлтийн ажилд хяналт тавихын зэрэгцээ, сайн картны түгээлт, борлуултад анхаарч ажиллахыг үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404